Д.Нямхүү: Токиогоос ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, нэг хүн эдгэрлээ

Д.Нямхүү: Токиогоос ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, нэг хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны аравдугаар сарын 12, 13-нд нийтдээ 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн. Ингээд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 4 хүнээс вирус илэрлээ." гэсэн юм.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 9-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарсан байна. Мөн тусгаарлах байранд байсан нэг эмэгтэй өнөө өглөө 04.00 цагт ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүү төрүүлжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан нийт 320 тохиолдол байгаагаас 311 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан байна.