ВИДЕО: Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мөнгө тарааж буй бичлэг ил болов уу

ВИДЕО: Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мөнгө тарааж буй бичлэг ил болов уу

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны өдөр өнөөдөр дуусаж байна. Харин санал хураалт энэ сарын 15-ны өдөр буюу ирэх Пүрэв гарагт болно. Харин өчигдөр энэ удаагийн орон нутгийн сонгуультай холбоотой нэгэн ноцтой бичлэг олон нийтэд ил болсон. 

Тодруулбал, Баянгол дүүрэгт НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа, Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, мөн нэр дэвшигч Г.Гангамөрөн нар БГД-т мөнгө тарааж байсан байж болзошгүй бичлэг олон нийтэд хүрсэн. Энэ бичлэгт “Иргэний үнэмлэхээ гартаа атгаад сууж байгаарай. Нэр дуудна. Гараад шууд түй гээд тоолж болохгүй шүү” гэх яриа бичлэгт үлджээ.