Японы сайд манай улсад айлчлахдаа "Crash landing on you" киног дурьдан, олзуурхжээ

Японы сайд манай улсад айлчлахдаа "Crash landing on you" киног дурьдан, олзуурхжээ

Энэ сарын 9-ний өдөр манай улсад айлчилсан Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги Солонгос киноны хорхойтон гэдгээрээ алдартай аж.

Тэгвэл тэрээр саяхан манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр өөрийн твиттер хуудаснаа:

“Би өнөөдөр Монголд ирлээ. Дашрамд дурьдахад, алдарт “Ослын буулт” /Crash landing on you/ киноны зураг авалт Улаанбаатар хотод хийгдсэн. Зочид буудал руу явах замд таарсан энэ үзэсгэлэнт газар киноны зураг авалт болсон газартай адилхан харагдаж байна” хэмээн бичээд зургийг нь авч пост оруулжээ.

“Crash landing on you” Солонгосын олон ангит кино нь Өмнөд Солонгосын баян бизнес эрхлэгч бүсгүй, Хойд Солонгосын цэргийн ахмад хоёрын хайр дурлалын талаар өгүүлэх романтик төрлийн кино юм. Тус киноны Хойд Солонгосын нутаг дэвсгэрт өрнөх зарим үйл явдлын зураг авалтыг БНСУ-ын кино багийнхан манай улсад ирж хийсэн байдаг.

Солонгосын төдийгүй дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулсан Crash landing on You киног жилийн өмнө “Чам дээр буух хайрын буулт” хэмээн орчуулж, гаргасан нь монголын үзэгчдийг ч мөн байлдан дагуулсан билээ.