"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

“Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан компани юм. Иймд тус компанийн удирдлагуудыг Засгийн газар, цаашлаад эрх барьж буй улс төрийн намаас санал болгож компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс томилдог.

Тэгвэл өнөөдөр "Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг оронд нь томилсон байна. Д.Хаянхярваа нь 2008-2012 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, 2012-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Мөн Сангийн сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албыг тодорхой хугацаанд хашиж байсан юм.