Хятадад бүтэн жил хөлдөөгчинд хадгалсан хоол идсэн гэр бүлийн 7 гишүүн нас баржээ

Хятадад бүтэн жил хөлдөөгчинд хадгалсан хоол идсэн гэр бүлийн 7 гишүүн нас баржээ

Хятадад нэг жилийн турш хөлдөөгчинд хадгалсан хоол идсэн гэр бүлийн 7 гишүүн хоолны хордлогоор нас баржээ. Тодруулбал, БНХАУ-ын Хэйлунзян мужийн оршин суугч ноён Ванг тэргүүтэй 9 хүн үндэсний баярынхаа үеэр сонгтази гоймон бэлтгэж, хөргөгчиндөө хадгалсан байна. Үүнийгээ жилийн дараа гаргаж, буцалгаж идсэн бөгөөд үүнээс болж тэдний 7 нь хордлогоор амь насаа алдаж, 2 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Сонгтанзи бол исгэсэн эрдэнэ шишийн гурилаар хийсэн гоймонтой хоол бөгөөд Хятадын зүүн хойд хэсэгт, тухайлбал Ляонин, Хэйлунзян зэрэг мужуудад өргөн хэрэглэгддэг байна.

Есөн хүнийг хордуулсан уг хүнсэнд мэргэжлийнхэн шинжилгээ хийхэд пестицид зэрэг бодис илрээгүй тул гадны нөлөөгөөр хордоогүй гэж үзсэн байна. Харин мөөгөнцөрөөс ялгардаг хорт бодисын нэг болох афлатоксин стандартаас хэтэрсэн байсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: Yonhap news