Тайландад аяллын автобус галт тэрэгтэй мөргөлдөж 20 хүн амиа алджээ

Тайландад аяллын автобус галт тэрэгтэй мөргөлдөж 20 хүн амиа алджээ

Өнөөдөр Тайландын төв хэсэгт Буддын шашны сүм рүү явж байсан аяллын автобус ,галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 20 гарай хүн амь үрэгдэж, 30 хүн шархаджээ.

Осол Бангкокоос зүүн тийш 63 км зайд орших Хлонг Кваенг Клан төмөр замын буудлын ойролцоо өглөөний 8:05 цагт (0105 GMT) болсон гэж Чачоенгсао мужийн захирагч Мейтри Тритиланон мэдэгдсэн байна.

Ослын дараах зураг

Автобусанд үйлдвэрийн 60 орчим ажилчин явж байсан ба тэд Буддын сүмд буяан хийхээр явж байсан аж. Автобус төмөр зам хөндлөн гарч яваад тус улсын зүүн хэсгээс нийслэл рүү чиглэсэн ачааны галт тэргэнд дайруулсан байна.

Осол болсон газарт галт тэрэгний гарц хэсэгт дохиололтой боловч үзэгдэх орчин муу байдаг аж. Тиймээс хурд сааруулагч, хаалт суурилуулахаас гадна гарцны ойролцоох модыг тайрч авна хэмээн Засаг дарга Майтрий хэлсэн байна.

Эх сурвалж: CNN