Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн намрын улиралд аравдугаар сарын 10-ны өдөр, хавар цагт тавдугаар сарын 10-ны өдрийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус өдөрт БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож 2000 мод тарилаа. Энэ үеэр

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Бид бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэж иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтдаа мод тарилаа. Монгол орны нийт нутгийн 7,9 хувийг л ойрхог талбай эзэлдэг. Үүнийг бид 8,6 хувьд хүргэх том зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ зорилтод хүрэхэд салбар яамнаас гадна иргэдийн оролцоо хамгийн чухал. Ирээдүй, үр хойчдоо үлдээх бидний хамгийн том өв бол ногоон байгаль, цэнхэр ус, цэлмэг тэнгэр юм. Тиймээс хүн бүрийг мод тарьж, хайрлаж хамгаалахыг уриалж байна” гэв.

Мөн 2020 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн Монголын анхны томоохон төсөл юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод, бут, сөөг тарьснаас 98.5 хувь нь ургаж байна.




Өнөөдөр бич өдөр

35 минутын өмнө