МҮБХ Увс аймгийн бөхчүүдийн мэдэлд очих уу

МҮБХ Увс аймгийн бөхчүүдийн мэдэлд очих уу

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудын маргаанд эцэстээ Увс аймгийн бөхчүүдэд давуу байдал үүсэж, тус холбооны цаашдын үйл ажиллагааг үргэлжлүүлэх бололтой.

Учир нь ирэх аравдугаар сарын 24-нд болохоор товлогдсон МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хуралд Увс аймгийн бөхчүүд илт давуу оролцох нь ажиглагдаж байна.

Тодруулбал, тус холбооны удирдлагуудын маргааныг эцэслэх зорилготой Цэцдийн зөвлөлийн хуралд оролцох 13 бөхийн 10 нь Увс аймгийн бөхчүүд байгаа юм.

Тухайлбал, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Ж.Хайдав, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд Б.Гантогтох, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Ж.Ганболд, улсын заан О.Одгэрэл, улсын заан Д.Амгаланбаатар, улсын начин Д.Жанчивдорж, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, бөхийн зүтгэлтэн Л.Ням, бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, засуул Х.Пүрэв нарын хүмүүс хуралд оролцох аж.

Харин өнгөрсөн хугацаанд холбооны үйл ажиллагааг авч явж ирсэн МҮБХ-ны дэд тэргүүн улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал улсын заан Б.Сайнбаяр нарын нэрс харагдсангүй. Мөн улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж зэрэг одоо ид барилдаж буй бөхчүүд ч Цэцдийн зөвлөлийн хуралд оролцож чадахгүй нь.

Үүнээс харахад цаашдаа Увс аймгийн бөхчүүд МҮБХ-ны үйл ажиллагааг үргэлжлүүлэх бололтой.