АНУ-ын Лакеланд хотын захиргаа нуурынхаа хун шувуудыг зарахаар болжээ

АНУ-ын Лакеланд хотын захиргаа нуурынхаа хун шувуудыг зарахаар болжээ

АНУ-ын Флорида мужийн Лакеланд хотын захиргаа хун шувуу зарахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Учир нь тус хот хунгаараа алдартай бөгөөд тэднийг хооллож, арчлахад жилд 10 мянган ам доллар зарцуулдаг аж. Тиймээс хун шувуудыг аялагчид болон орон нутгийн иргэдэд зарах шийдвэр гаргажээ.

Лакеландын цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Боб Донахай энэ талаар “Бид Лакеланд нуурын 80 гаруй хун шувууг хооллож, арчилж байгаа. Хун шувуудыг зарснаар амьдрах нөхцөлийг нь улам сайжруулах болно. Тиймээс 30-40 орчим хун шувуу зарах болно” гэжээ. Түүний хэлснээр нэг хун шувууг 400 доллараар зарах юм. Тус хотын нуурт маш олон хун шувуу амьдардаг бөгөөд гудамж, талбайд гарч, жолооч нарт дайруулах тохиолдол гардаг аж. 

Эр сурвалж: CNN