Ерөнхий сайд У.Хүрэлсүх ФАТФ-ын шинжээчдийн багтай уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ФАТФ-ын шинжээчдийн багтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын шинжээчдийн багтай өнөөдөр уулзлаа.

Тус баг нь ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр Монгол Улсад ирээд байна. Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцох аж. Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ оны 10 дугаар сарын сүүлээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай албан ёсоор зарлах юм.