Гэр бүлийнхээ таван гишүүнийг хөнөөсөн ээж, охин хоёр хэргээ хүлээжээ

Гэр бүлийнхээ таван гишүүнийг хөнөөсөн ээж, охин хоёр хэргээ хүлээжээ

АНУ-ын Пенсильван мужид ээж, охин хоёр гэр бүлийнхээ таван гишүүнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, 47 настай Шана Декрез, 21 настай Доминик Декрез нар 25, 13 настай хоёр хүүхэд/Шана Декрезийн хүүхдүүд/, мөн өөрийн төрсөн эгч болон эгчийнхээ есөн настай ихэр хоёр хүүхдийг хөнөөсөн байна. Хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон бөгөөд дүүргийн нийгмийн ажилтан тэдний гэрт судалгаа хийхээр очихдоо хэргийг мэдэж, цагдаа дууджээ.

Хохирогчдын цогцос олдсон байр

Гэвч цагдаа нарыг ирэхэд хохирогчид унтлагын өрөөнд бүгд үхсэн байжээ. Тэднийг химийн бодисоор хордуулж, мөн боомилж хөнөөсөн хэмээн шүүх шинжилгээгээр тогтоосон байна. Мөрдөн байцаалтын явцад хэргийг үйлдсэн ээж, охин хоёр хоёулаа сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон бөгөөд өнгөрсөн даваа гарагт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэдэнд цаазаар авах ял оноох байсан ч сэтгэцийн өвчтэй гэсэн үндэслэлээр бүх насаар нь хорих ял оноох төлөвтэй байгаа талаар прокуророос мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN