Хятадын бодлогыг эсэргүүцсэн жагсаалд Ц.Элбэгдорж оролцов

Хятадын бодлогыг эсэргүүцсэн жагсаалд Ц.Элбэгдорж оролцов

БНХАУ-ын эрх баригчид Өмнөд Монголд “Хос хэлний бодлого” явуулах болсонтой холбогдуулан өнөөдрийг /2020.10.01/ “Resist China” /Хятадыг эсэргүүцэх/ өдөр болгон зарлаж, Дэлхийн зарим оронд иргэд жагсаал зохион байгуулж байна.

Тухайлбал, БНСУ-д оршин сууж буй зарим иргэд тус улс дахь Хятадын элчин сайдын яамны урд жагсаж байгаа бол Нийслэлчүүд Сүхбаатарын талбай дээрээ жагссан юм. Харин тус жагсаалд Өмнөд Монголчуудын асуудлаар идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж очжээ. Тэрээр төв талбай дээр жагсаж буй иргэдийг дэмжин төв талбайн баруун талд ирж, зарим хэвлэлд ярилцлага өгчээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа "10сарын1. Resist China-өдөр. Өвөр Монгол ахан дүүсээ өмгөөлөх ажлаа Монголчууд орхиогүй байна. Хятадын мөнгө, сурталд автсан хэсэг ч тэнд үймүүлж явна. Монголоо өмөөрөх зүрх бүр л өнөөдөр боломжоороо ажиллаж байгаа. Зоригтын лайвд санаандгүй орж, гадны хэвлэлийнхэн ч яриа авлаа" хэмээжээ.