Н.Батсүмбэрэл гэж хэн бэ

Н.Батсүмбэрэл гэж хэн бэ

Чи улс төрийг сонирхохгүй ч Улс төр чамайг оролдоно гэх ишлэл байдаг. Улс төр намайг оролдож байна хэмээн хүлээн авч хэн дуртай нь улс төр яриад, улс төрлүү ороод, төр жолоодох тухай яриад байж болохгүй. Улс төрч хүн тодорхой цензур, мэдлэг боловсрол, туршлага бүрдүүлсэн байх ёстой болов уу. Энэ сэдвийг хөндөх болсон нь өнөөгийн нийгэмд Улс төрийн хүрээнд тодорхой байр суурийг эзэлсэн, өсөх ирээдүйтэй залуу Улс төрч болох Н.Батсүмбэрэлийг онцолж байна. Тэрээр 2004 онд ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлснээр улс төрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 2006 онд Монгол Ардын Намд элсэж албан ёсны намын гишүүн болжээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, НАМОХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын нарийн бичгийн даргын зөвлөх гэхчлэн улс төрийн өндөр албан тушаалын ажлуудыг хийж хэрэгжүүлж байжээ.

Н.Батсүмбэрэл гэх хүний зан байдлын хувьд хатуу зарчимч, өөрийн байр сууриа баттай хамгаалж, үзэл бодлоо чухалд үздэг хүн.

Намын нөхөд нь ч хүлээн зөвшөөрдөг. Тэрээр улс төрд болон ажилдаа хандах хандлага, үзэл бодол аливаа шийдвэрийг бодож байгаад зөв зохистой гаргадаг. Хийе гэвэл бүх чадлаа дайчлаад ард нь гарч чаддаг. Хийхгүй гэвэл ямар ч ажлыг өөрөө өгчихдөг хэмээн багийн нөхөд нь тодорхойлно. Удирдагч нь зоригтой, хамт олон нь туршлагатай байж багийн гар нийлдэг хэмээн ярих нь олонтой. Харин эсрэг тохиолдолд шийдвэр гардаггүй, үр дүнд хүрэхгүй хэмээн үздэг тэрээр шаардлагыг бусдад хатуу тавьдаг улс төрч бололтой.

Улс төрч хүн зөвхөн улс төр хөөцөлдөнө гэсэн зарчим байхгүй. Улс төрч хүний хувьд тээрээр зарчимч, тууштай, хатуу хүн хэмээн харагддаг бол хувь хүний дотоод мөн чанар, сонирхол, тэр тусмаа ар гэрийн амьдралдаа хэрхэн ханддаг, аав хүн, халамжит ханийн байр сууринаас ямархуу дүр зурагтай бол? Түүнийг Улс төрч биш өрхийн тэргүүн, хань ижил, аав хүний зүгээс хэдэн өгүүлбэрээр тодорхойлоход. Тэрээр улс төр, ажил төрөл гэж явсаар гэр бүлийн амьдралаа хожуу зохиосон хэмээн өгүүлэхийн зэрэгцээ одоогоор нэг хүүхэдтэй удахгүй бүл нэмэх байхаа хэмээн инээн өгүүлж байв.

Улс төрийн ажил, дүүргээ төлөөлөх Засаг даргын хувьд ажил ихтэй байдаг. Хагас бүтэн сайнгүй ажиллах тохиолдлууд их байдаг учраас ар гэртээ зарцуулах цаг зав багатай. Тэр байдал эхнэрт нь минь хэцүү л байдаг байх. Заримдаа эхнэрээсээ санаа зовох үе байх юм.

Гэхдээ миний ажлыг ойлгож, үргэлж ар гэрийн амьдралаа надад ачаалал бололгүй хариуцлагатай аваад явж байгаад үргэлж баярладаг. Яаж ийм хүлээцтэй, уужуу эмэгтэй надад заяав даа гэж бодох үеүүд зөндөө, тэгээд өөрийгөө азтайд тооцдог. Харин ар гэрийнхэнтэйгээ хамтдаа байх цаг зав гарах бүрт дийлэнх хувийг хүүтэйгээ хамт байж хүүдээ зориулдаг. Ихэнхдээ би хүүдээ ном уншиж өгөх дуртай. Яагаад ч юм би багадаа номонд их дуртай хүүхэд байсан. Түүх, улс төр, уран зохиолын ном сонирхдог. Тэр дундаас түүхэн хөргүүд их сонирхож уншина. Уншсан номынхоо талаар өөрийн үзэл бодол, сэтгэгдлийг үргэлж бичиж тэмдэглэдэг сонин хүүхэд байж билээ. Тэр ч утгаараа оюутан байхдаа эрдэм шинжилгээний ажил, хурал, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог.

Түүнээс голдуу мэтгэлцээний тэмцээнд их оролцдог байсан. Эргээд бодоход хүүхэд байхын энэ суурь хүмүүжил маань одоогийн улс төрчийг төрүүлсэн бололтой. Одоо ном бичдэг залуусыг их дэмждэг, боломж бололцоогоороо хөрөнгө оруулалт хийхийг хичээдэг. Бичсэн номоо хэвлүүлхэд хөрөнгө мөнгө орно, мөнгөгүй байгаа байдлаас болж номоо хэвлүүлж чадахгүй байх үе ямар байдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Оюутан байхдаа өөрийн бичсэн илтгэл бүтээлүүдээ үнэгүй хэвлүүлэх боломжийг олж авч чадаагүй өнгөрч байсан. Тэр үед залуусын оюуны бүтээлийг дэмжих ёстой юм байна гэдэг ухаарал төрж ирсэн. Тэрнээс хойш олон залууст дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж ирсэн хэмээн өөрийн амьдралыг илэрхийлэхийн зэрэгцээ хүүхэд насны дурсамжаасаа хувцаалцаж билээ. Түүний аавынхаа тухай ярих мөчид тэр ямар хүмүүжлийн эцгээсээ өвөлж авсан нь харагдаж байсан.

Яринаас нь дахин дурьдвал…

Их л номонд дуртай хүүхэд байжээ. Одоо, би чинь аав хүн, хүний нөхөр болсон. Тэр ч утгаараа эхнэртэй халамжтай хань нь, хүүдээ түшигтэй эцэг нь байхыг эрмэлздэг. Миний аав Баянхонгор аймгийн уугуул зоотехник мэргэжилтэй, Нацагдорж гэж хүн бий. Спортоор хичээллэдэг байсан бэртэл авснаас болж спортоо орхисон. Аав минь эртэч байх хэрэгтэй, спортоор хичээллэж, үргэлж хатуужил, тэвчээртэй бай, олон хүнтэй нөхөрлө, бусадтай хамтарч, багийн тоглолттой, сахилга баттай бай хэмээн сургадаг байсан. Аавын сургамжаар өссөн хүн дээ гэж ярих ярианаас нь тодотгоход эрдэм мэдлэгээс илүүтэй суурь хүмүүжил хүнд ямар том боловсрол болдгийг харуулж байна.

Түүнийг түүх, судлаач мэргэжлийг эзэмшсэн гэх талаар түүний хувь хүний намтар дээрээс уншиж билээ. Тэрээр улс төрч, судлаач, түүхчийн хувьд аливаа асуудалд өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх, дотоод бодол, үзэл санаагаа нийтлэлээр дамжуулж бусдад хүргэдэг хүн шиг санагдсан. Хүн ямар ч зовлонг туулж байсан, үзэл бодлоосоо ухарч болохгүй гэсэн зарчмийг баримтлагч, түүхэнд мөрөө тод үлдээсэн Халхын Чинван Ханддоржийн эх орноосоо урвахгүй гэх үзлийг нь үлгэр дуурайлал болгон авч явдаг гэх түүний ярианаас дүгнэхэд өвөг дээдсийнхээ үзэл бодол, уламжлагдан ирсэн ёс заншил, соёлыг өнөөгийн нийгэмдээ авч үлдэж, хэрэгжүүлэхийг зорьж байгаа нь мэдрэгдэж байна.

Тэрээр Монгол улсын засаг захиргааны нэгжийн шинэчлэлийн тухай байр сууриа илэрхийлэхээр зорьдог бөгөөд Монгол Улсын засаг захиргааны нэгжийн суурь зохион байгуулалт нь өнөө хэр 20-р зуунынаар буюу эрчим хүч, дэд бүтэц, хүн ам, батлан хамгаалахын бүхий л үзүүлэлтүүд нь хуучнаараа байгаа нь өнөөдрийн хөгжлийг боомилж буй үндсэн шалтгаан гэж үздэг.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө