Кувейтийн шинэ эмир тангараг өргөжээ

Кувейтийн шинэ эмир тангараг өргөжээ

Кувейт улсыг 14 жил удирдсан эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабер аль-Сабах мягмар гарагт 91 насандаа таалал төгссөн билээ. Тэгвэл өнөөдөр угсаа залгамжлах хунтайж, эмир Сабахын эцэг нэгт дүү шейх Наваф аль-Ахмед аль-Жабер тангарагаа өргөжээ.

Тэрээр тангараг өргөх үеэрээ улс орныхоо эдийн засгийг сэргээхийг зорьж байгаагаа илэрхийлээд, нефтийн үнэ буурсан, коронавирусний халдвараас үүдэлтэй хямрал нүүрлэсэн энэ үед нэгдмэл байж, хамтдаа шаргуу хөдөлмөрлөснөөр даван туулна гэж мэдэгдсэн байна.

Саудын Араб, Ираны хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй бүс нутагт шинэ эмир өөрийн байр сууриа бататгаж чадах эсэхэд олон нийт анхаарлаа хандуулж байна.

Эх сурвалж: Al Jazeera