Наран шарлагын газарт унтаж байсан эмэгтэй тракторт дайруулж нас баржээ

Наран шарлагын газарт унтаж байсан эмэгтэй тракторт дайруулж нас баржээ

АНУ-ын Калифорниа мужийн Океансайд далайн эрэг дээр унтаж байсан эмэгтэй тракторт дайруулж амиа алджээ. Хүнд даацын катерпиллар дугуйт ачигчийн жолооч өнгөрсөн даваа гаригт /2020.09.28/ барилгын хоолойнуудыг ачиж байхдаа санаандгүйгээр эмэгтэйг дайрсан хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Жолооч эхэндээ ямар нэгэн материал дээгүүр гарсан гэж эндүүрч машинаас буусныхаа дараа л хүн дайрснаа мэдсэн аж.

Хохирогч эмэгтэй нь 40 орчим настай байсан төдийгүй, одоогоор хэн гэдэг нь тодорхой болоогүй байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас түүнийг орон гэргүй эмэгтэй байсан байж болзошгүй гэжээ. Мөрдөн байцаалтын явцад барилгын ажлын эргэн тойронд сануулах бичиг наасан байсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: CNN