ДОХ тусаад эдгэсэн дэлхийн анхны хүн нас баржээ

ДОХ тусаад эдгэсэн дэлхийн анхны хүн нас баржээ

АНУ-ын иргэн Браун 1995 онд ХДХВ-ийн халдвар авч, 2007 онд цусны хорт хавдраар өвчилжээ. Ийм хоёр хүнд өвчин туссан тэрээр цусны хорт хавдраа эмчлэхээр 2007 онд чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд орсон байна. Гэтэл гайхамшиг тохиож цусны хорт хавдар нь эдгэрээд зогсохгүй, ДОХ-ын өвчнийг нь мөн анагаажээ.

Үүний нууц нь Брауны мэс заслын донор ховор төрлийн мутацид орсон ДНХ-тэй байсантай холбоотой аж.

Тодруулбал, донорын CCR5 ген буюу ХДХВ-ийн вирус хүний эсэд орж ирэх үүд хаалга болж өгдөг тэрхүү ген нь мутацид орж, ажиллагаагүй болсон байсан нь маш том аз болсон байна. Ингэснээр Браун ДОХ тусаад эдгэсэн анхны хүн болж байжээ. Гэвч харамсалтай нь Браун дахин чөмөгний хорт хавдраар өвчилж, тархи, нугас руу нь хавдар үсэрхийлснээр саяхан амь насаа алдсан байна. Ноён Брауны түүх эмч нар болон өвчтөнүүдэд ДОХ-ыг анагаах арга хэзээ нэгэн цагт олдоно гэсэн итгэл найдварыг төрүүлсэн юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө