Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдрийн 20:00 цаг хүртэл түр хаалаа

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдрийн 20:00 цаг хүртэл түр хаалаа

Нийт нутгаар цаг агаар хүйтэрч, төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 52-н даваа, Баруунхараагийн зам, Төв аймгийн Лүн сумаас Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум хүртэлх зам, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх түр зам буюу Булган аймгийн Орхон,Дашинчилэн, Бүрэгхангай сумдын замууд тус тус хүндэрч онцгой нөхцөл байдал үүссэн тул замын нөхцөл байдал хүндэрсэн дээрх чиглэлийн Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 2020 оны аравдугаар сарын 1-ний 10:00 цагаас 20:00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргаад байна.

Мөн тус чиглэлд шөнийн тээвэрлэлтэд гарах тээврийн хэрэгслүүдийг 2020 оны аравдугаар сарын 01-ний өглөө тээвэрлэлтэд гаргахаар, хүндэрсэн замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг ойр байрлах хот, суурин газар хоноглуулахаар тус тус зохион байгуулжээ. Замд хоноглож буй зорчигчдын буудал, хоолны мөнгийг “Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал”-ын нөхөн төлбөрөөр шийдүүлэх зохицуулалтыг хийгээд байна.