Кувейтийн эмир таалал төгсөж, 40 хоногийн гашуудал зарлажээ

Кувейтийн эмир таалал төгсөж, 40 хоногийн гашуудал зарлажээ

Кувейтийн эмир шейх Сабах аль-Ахмед аль-Сабах мягмар гарагт 91 насандаа таалал төгсжээ. Тэрээр энэ оны долоодугаар сард Кувейтэд мэс засал хийлгэж, улмаар эмчилгээ хийлгэхээр АНУ-ыг зориод байсан юм. Эмирийг таалал төгссөнтэй холбогдуулан Кувейтийн Засгийн газар 40 өдрийн гашуудал зарласан бөгөөд Засгийн газар, институциудыг гурван өдөр хаахаар болжээ. Сабах аль-Ахмед аль-Сабах нь Кувейт улсыг 2006 оноос хойш удирдсан бөгөөд одоо угсаа залгах хунтайж шейх Наваф аль-Ахмад аль-Жабар ас-Сабах түүний үүргийг гүйцэтгэж байгаа аж.