АНУ ирээдүйд сансарт цэргээ байршуулахаар төлөвлөж байна

АНУ ирээдүйд сансарт цэргээ байршуулахаар төлөвлөж байна

АНУ ирээдүйд сансарт цэргээ байрлуулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Сансрын хүчний командлагч, хошууч генерал Жон Шоу мэдэгджээ. Тэрээр “Air Force Magazine” сэтгүүлд:

“Тийм ээ бид хэзээ нэгэн цагт хүмүүсийг сансарт илгээнэ. Тэд сарны орчимд эсвэл өөр газарт командлалын төвүүдийг удирдах боломжтой” хэмээн хэлсэн байна.

Хошууч генералын үзэж буйгаар, хэрэв цэргийн байгууламжууд хэсэгчилсэн автономит горимд ажиллаж эхэлбэл хүн байнга хяналт тавих шаардлагагүй болох аж.

АНУ-ын Сансрын хүчний зорилго нь аюул заналхийлсэн тохиолдолд программ хангамжийн шинэчлэл, маневр зэргийг өөрөө удирдан хийж чадах хиймэл дагуулуудыг сансарт байрлуулах гэнэ. 

Эх сурвалж: TASS