О.Бямбадэлгэр гомдол гаргаж ХҮН сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон уу

О.Бямбадэлгэр гомдол гаргаж ХҮН сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон уу

2020 оны УИХ-ын сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/ -аас нэр дэвшигч Т.Доржханд ялалт байгуулснаар тус нам анх удаа парламентад суудалтай болсон. Энэхүү ялалт тус намын зарим залууст багагүй урам өгсөн гэж хэлж болно. 

Улмаар тэд өнгөрөгч наймдугаар сарын эхээр Сүхбаатарын талбайд мэдэгдэл хийж “энэ удаагийн орон нутгийн сонгуульд ХҮН аль нэг намтай эвсэхгүй, бие даан оролцох болсноо мэдэгдэж. Улмаар ХҮН НИТХ-ын сонгуульд олонх болсон тохиолдолд Шинэ Монгол ЕБС-ийн захирал асан П.Наранбаярыг хотын дарга болгоно” гэж мэдэгдэж байв. 

-МҮЭХ-НЫ ҮЗЭЛ САНААНД ТУЛГУУРЛАН О.БЯМБАДЭЛГЭР НАР ХҮН-ЫГ БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ-

Харин үүний дараа ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О.Бямбадэлгэр хэвлэлд мэдээлэл өгсөн юм. Тэрээр “ХҮН-ын Нийслэлийн намын хорооны даргаар П.Наранбаярыг томилсон гэдгээ зарласан. Энэ нь намын дүрмийн 3.6-д заасан Нийслэлийн намын хорооны хурлын эрх барих бүрэн эрхэнд хууль бусаар халдаж байгаа үйлдэл юм. Тэр анхан шатны 172 намын үүрээс санал аваагүй” гэж мэдэгдсэн юм.

Учир нь тэрээр “2010 онд МҮЭХ-ны үзэл санаа дээр тулгуурлан Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулж байсан. Харин тодорхой хугацааны дараа Т.Доржханд тэргүүтэй залуус тус намд тодорхой санхүүжилт санал болгосон. Тэр утгаараа намд оруулаад ирэнгүүт тэдгээр мөнгөтэй залуус намын үзэл бодолдоо үнэнч гишүүдийг хөөж туугаад хойморт суучихсан” гэсэн утгатай зүйлийг өгүүлсэн байдаг.

-О.БЯМБАДЭЛГЭР НАР ГОМДОЛ ГАРГАЖ, ХҮН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН УУ-

Тэгвэл зарим эх сурвалжийн бидэнд мэдээлж буйгаар, ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О.Бямбадэлгэр нарын гишүүд нь шүүхэд гомдол гаргасан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Харин шүүхийн шийдвэр өчигдөр /2020.09.29/ О.Бямбадэлгэрын талд гарсан. Ингэснээр ХҮН энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон байж болзошгүй байна. Харин өнөөдөр энэ талаар ХҮН-ын зарим гишүүд албан ёсны мэдээллийг хийх ажээ.

Мөн зарим эх сурвалжууд "ХҮН-ын нэрний асуудал шүүх дээр маргаан дагуулсан учраас тус намыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс өчигдөр /2020.09.29/ түдгэлзүүлсэн" гэж мэдээлж байна. Тодруулбал, тус намын нэрний товчлолыг анх 2011 онд ХөҮН гэж Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан бол, 2014 онд Хөдөлмөрийн Үндэсний намын товчилсон нэрийг ХҮН гэж өөрчилж, бүртгүүлж байжээ. 

П.Наранбаярын өөрийн твиттер хуудастаа: