Хөдөлгөөн эхлэх үедээ хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Хөдөлгөөн эхлэх үедээ хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Өчигдөр /2020.09.28/ өдрийн 12.45 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нэгдүгээр багт шороон замд “Kia Fronter” маркийн автомашины жолооч Л нь урагш хөдлөх үйлдэл хийх үедээ гэрийн гадаа байсан хоёр настай, эмэгтэй С-г мөргөж амь насыг хохироосон хэрэг гарчээ.

Иймд жолооч та хөдөлгөөн эхлэх болон зогсоохдоо

-Тээврийн хэрэгслийн эргэн тойрноо шалгах,

-Бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн ойр орчимд тоглуулахгүй байх,

-Хэрвээ таны ойр орчимд бага насны хүүхэд байвал тээврийн хэрэгслийг хөдөлгөх болон зогсоохдоо аюулгүй байдлын үүднээс бусад хүнд хөтлүүлэх, тэврүүлж байж үйлдлээ үргэлжлүүлэхийг ТЦА-аас анхааруулж байна.