Арьс өнгөний эсрэг тэмцэгчид  Кристофер Колумбын 33 хөшөөг нураажээ

Арьс өнгөний эсрэг тэмцэгчид  Кристофер Колумбын 33 хөшөөг нураажээ

АНУ-д өрнөж буй арьст өнгөний үзлийн эсэргүүцлийн үеэр Кристофер Колумбын нийт 33 хөшөөг нураажээ. Тодруулбал, Брижпорт, Питтсбург, Сан-Франциско, Чикаго, Хартфорд хотуудын засаг захиргаа өөрсдөө бие даан шийдвэр гаргаж,  Америк тивийг анхлан нээгчийн хөшөөг буулгасан байна. Харин Бостон, Майами болон Виржиниа мужийн хотуудад хөшөөг жагсагчид нураажээ. Үүний зэрэгцээ боолчлолын үеийн баатруудын жараад хөшөөг бас эвдэн сүйтгэсэн аж.

“Black Lives Matter” хөдөлгөөнийхөн Колумб Америкт очсоноор колоничлол, хоморголон устгал, боолчлол, арьсны өнгөөр гадуурхах дарлал эхэлсэн гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн Монреаль хотноо анхны Ерөнхий сайдын хөшөөг сүйдэлсний дараа энэ сарын 17-нд Онтарио мужийн Кингстон хотод Канадын анхны Ерөнхий сайд Жон Макдональдын хөшөөг хамгаалалтад авчээ.

Миннеаполис хотод хар арьстан Жорж Флойд цагдаагийн баривчилгааны үеэр амиа алдсаны дараа  АНУ-ын олон хотуудад эсэргүүцэл, эмх замбараагүй явдал эхэлсэн юм. Хэсэг хугацааны дараа эмх замбараагүй байдал Канад, Европт үргэлжилсэн билээ.

Эх сурвалж: APnews