БНХАУ “хорих лагер"-уудынхаа тоог нэмж буйг илрүүлжээ

БНХАУ “хорих лагер"-уудынхаа тоог нэмж буйг илрүүлжээ

БНХАУ “дахин боловсрол олгох хуаран” гэх нэрийдлээр Уйгур, Шинжаан, Киргиз гэх мэт үндэстний цөөнхийг хорьж буй талаар нууц баримтууд сүүлийн хэдэн жилийн турш ил болсоор байгаа.

Энэ талаар тус улсын Засгийн газар няцааж, эдгээр төвийг Шинжааны иргэдэд мэдлэг, боловсрол олгох, терроризм, шашны экстремист үзлийн аюулыг ойлгуулах зорилготой гэж тайлбарлан, дахин боловсрол олгох хуарангуудыг буулгаж эхэлсэн хэмээн мэдэгдсэн ч судлаачид хуарангийн тоо улам нэмэгдэж буйг илрүүлжээ.

Хиймэл дагуулаас авсан зураг

Тодруулбал, Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт/2020.09.24/ Шинжааны эрх баригчид өнгөрсөн жилээс эхлэн олон төрлийн хорих байруудыг өргөжүүлж байгааг хиймэл дагуулын зургаар нотолсон байна. Судлаачид тэдгээр хорих лагеруудад голдуу лалын шашинт сая гаруй Уйгаруудыг шүүх хурал хийлгүйгээр хорьсон хэмээн таамаглаж байгаа аж.

Энэ талааар тус хүрээлэнгийн төслийг удирдаж буй судлаач Натан Рузер

"Шинжааны  дахин боловсрол олгох хуаранд хоригдож буй шүүхээс гадуур яллагдсан хүмүүс, өндөр хамгаалалттай байгууламжууд, тэр дундаа шинээр баригдсан, өргөтгөсөн шоронгуудад хоригдож буйг нотлох баримт харуулж байна. Түүнчлэн хорих лагерууд хүн амьдардаггүй, алс бөглүү газруудад байрлаж буй нь Хятадын талаас үүнийг нуун дарагдуулж буйн баталгаа юм” гэжээ.

Эрдэмтдийн тооцоолж буйгаар БНХАУ-ын удирдагч Си Зиньпиний үед эрх баригчид Шинжаанд шахалт явуулж, сүүлийн жилүүдэд нэг сая гаруй хүнийг дахин боловсрол олгох нэрийдлээр хорьж буй гэжээ.

БНХАУ-ын Засгийн газрын зүгээс баруун хязгаар Шинжааны нутаг дахь хуарангууд нь нутгийн иргэдэд боловсрол эзэмшүүлэхээр сайн дурын сургалт зохион байгуулдаг хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч олон улсын статустай эрэн сурвалжлах сэтгүүлчид үүнийг үгүйсгэж дахин боловсрол олгох нэрийдлээр нутгийн иргэдийг хорьж, дэглэж, шийтгэж байгааг албан ёсоор мэдээлж байсан юм.

Эх сурвалж: NYtimes

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө