ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг АТГ-аас саатуулсан уу

ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг АТГ-аас саатуулсан уу

Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгохдоо нийт 26 иргэн, аж ахуй нэгжээс удаа дараа их хэмжээний хахууль авсан байз болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас саатуулсан гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, Н.Чимэдлхамтай холбоотой авлигын мэдээллийг өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд иргэдээс ирүүлж байсан ба энэ оны тавдугаар сард Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Н.Чимэдлхам нь гавьяат хуульч С.Нямжавын охин гэж зарим хэвлэлд бичжээ. Мөн түүний хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдсон гэх мэдээлэл байна.