Трампын сонгуулийн ажлын менежер асан амиа хорлох оролдлого хийж, эмнэлэгт хүргэгджээ

Трампын сонгуулийн ажлын менежер асан амиа хорлох оролдлого хийж, эмнэлэгт хүргэгджээ

Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын менежер асан Брэд Парскейл Флорида дахь гэртээ амиа хорлох оролдлого хийж, эмнэлэгт хүргэгджээ.

Форт-Лодердейлийн цагдаагийн офицерын мэдээлснээр Брэд Парскейл олон тооны галт зэвсэг барьж, амиа хорлохыг завдаж байж. Улмаар цагдаа нар түүнийг саатуулж, амиа хорлох үйлдлийг нь таслан зогсоож чадсан байна. Дараа нь түүнийг сэтгэл зүйн зөвлөгөө авах төвд хүргэжээ.

Энэ зун Оклахома мужийн Талса хотод болсон Ерөнхийлөгч Трампыг эсэргүүцэх жагсаалын дараа ноён Парскейлийг албан тушаалаас нь буулгасан юм. Тэрээр 2016 онд Дональд Трампын сонгуулийн компанит ажлыг удирдаж байсан юм.

Эх сурвалж: CNN