Техас мужийн цоргоны ус тархи иддэг бичил биетээр бохирджээ

Техас мужийн цоргоны ус тархи иддэг бичил биетээр бохирджээ

АНУ-ын Техас мужийн Жексон нуур орчмын оршин суугчдад тухайн бүс нутгийн цоргоны ус үхлийн аюул бүхий тархи иддэг бичил биетүүдээр бохирдсон байж болзошгүйг анхааруулжээ.

Тиймээс орон нутгийн усны байгууллагаас ойр орчмын оршин суугч болох 27000 иргэнд 00-ийн ус татахаас бусад тохиолдолд цоргоны ус хэрэглэхгүй байхыг сануулсан байна.

Техас мужийн Байгаль орчны чанарын үнэлгээний газраас усны системийг хангалттай цэвэрлэж, дээжийн шинжилгээ аюулгүй гарах хүртэл уг сануулгыг мөрдөхийг анхааруулжээ. Гэсэн ч цоргоны ус аюулгүй болтол хэр удаан хугацаа зарцуулахыг хэлж мэдэхгүй байгаа аж.

Тархи идэж улмаар үхэлд хүргэдэг Амёб нь хүнд халдварлахдаа ихэвчлэн бохирдсон усаар дамжин хамар луу орж, улмаар биед нэвтэрдэг байна. Ингэснээр хүн Naegleria fowleri гэх халдвар авдаг бөгөөд шинж тэмдэг нь халуурах, дотор муухайрах, бөөлжих, хүзүү хөших, толгой өвдөх зэргээр илэрдэг аж. Хамгийн аймшигтай нь халдвар авсан тохиолдолд ихэнх хүн долоо хоногийн дотор үхдэг байна.

Уг халдвар нь АНУ-д ховор тохиолддог бөгөөд 2009-2018 оны хооронд 34 тохиолдол бүртгэгдэж байжээ.

   Эх сурвалж: BBC