БНСУ-ын иргэнийг хөнөөсөн гэдгээ Ким Жон Унын эмгэнэлдээ хүлээн зөвшөөрчээ

БНСУ-ын иргэнийг хөнөөсөн гэдгээ Ким Жон Унын эмгэнэлдээ хүлээн зөвшөөрчээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ /Өмнөд Солонгос/-ын албан тушаалтны амь насыг хөнөөсөн явдалд хувьдаа уучлалт гуйсан нь ховорхон тохиолдолд тооцогдоод байна. Тэрээр уучлалт гуйхдаа Өмнөд Солонгос улсын ерөнхий сайд Мун Жэ Инд захидал илгээн уг "гутамшигт хэрэг" болох ёсгүй байсан юм гэжээ.

Хэргийг тодруулбал, БНСУ-ын иргэн, 47 настай эрэгтэй өнгөрсөн даваа гараг /2020.09.21/-т хоёр Солонгосыг заагладаг далайн хилийн шугамаас урагш 10 км зайд  моторт завиар шалгалт хийж байгаад алга болжээ. 

Цэргийн тагнуулын мэдээлснээр, түүний цогцос мягмар гараг /2020.09.22/-т Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хамаарах далайн уснаас олдсон байна. Иймд БНСУ-ын зүгээс Хойд Солонгосын тал тус иргэнийг нь барьж хөнөөсөн хэмээн сэжиглээд байсан юм.

Тэгвэл дээрх үйл явдалд Ким Жон Ун анх удаа албан ёсны тайлбар хийж, эмгэнэл илэрхийлэн, өршөөл гуйснаар тус хэргийг Хойд Солонгосын тал үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн явдал болоод байна. Гэсэн ч Хойд Солонгосын усан цэргүүд БНСУ-ын иргэнийг 10 гаруй удаа буудан хөнөөсөн нь үнэн хэдий ч түүний цогцсыг шатаагаагүй зөвхөн өмсөж явсан хантаазыг нь шатаасан гэсэн тайлбар өгчээ. Харин тус иргэний цогцос далайд урсаж, алга болсон хэмээжээ. 

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 




“BONUS BOOST” BSB-д

5 цагийн өмнө