УИХ-ын эмэгтэй гишүүд "согтууруулах ундаа"-г Ням гараг бүр худалдахгүй байх хууль санаачилсан уу

УИХ-ын эмэгтэй гишүүд "согтууруулах ундаа"-г Ням гараг бүр худалдахгүй байх хууль санаачилсан уу

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль анх 2000 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Энэ удаа тус хуулинд ямар өөрчлөлт оруулахаар ажиллаж буй талаараа Eagle телевизийн сэтгүүлч асан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа олон нийтэд танилцуулж, тэдний саналыг авч, төсөлд тусгах зорилгоор хэлэлцүүлгийн өчигдөр /2020.09.24/ зохион байгуулсан байна.

УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан боловсруулж буй, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд дээрх саналыг оруулснаар манай улсын иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, гэмт хэрэгт өртөх магадлал буурна гэж тэд үзсэн байна.

Мөн энэхүү хуулийн төслөөр олон нийтийг архидан согтуурахад хүргэж байгаа орчин, нөхцөл, боломжийг багасгах, согтууруулах ундааны хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний нэгжийн нормативыг тогтоох зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөл санаачлан боловсруулж байгаа гэв.

Харин тус хуулийн төсөл батлагдсанаар долоо хоног бүрийн Ням гарагт архи, согтууруулах ундааг Монгол улс даяар худалдаалахгүй болно гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. 

Монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг энэхүү асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах, шаардлага зүй ёсоор харагдаж байгаа бөгөөд архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас үүсэх эрсдэлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж төсөл санаачлагч УИХ-ын эмэгтэй гишүүд болох М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл нарын гишүүд үзээд байгаа ажээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө