Шинэ аварга П.Бүрэнтөгc NISSAN PATROL Y62 автомашинаа хүлээн авлаа

Шинэ аварга П.Бүрэнтөгc NISSAN PATROL Y62 автомашинаа хүлээн авлаа

Монгол түмний бахархал, Үндэсний бөхийн 2020 оны түрүү бөх Монгол Улсын Шинэ аварга П.Бүрэнтөгсөд Моннис Моторс компани NISSAN PATROL Y62 автомашиныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр хүлээн авч, гардуулан өглөө.

Ёслолд Нийслэлийн тамгын газрын дарга Ц.Уртнасан , Нийслэлийн гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга Д.Чинзориг, Моннис Моторс компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, Дэд захирал Г.Баттулга, Увс нуур бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат нар оролцлоо.