ЭМЯ: 80 настай буурай эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ

ЭМЯ: 80 настай буурай эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 12-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 143 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 9 жолоочоос халдвар илрээгүй.

Сайн мэдээ дуулгахад өнөөдөр 80 настай буурай ХӨСҮТ-ээс эмчлэгдэж гарлаа. Ингээд дараагийн сувилал руу шилжиж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт батлагдсан тохиолдолын тоо 230, үүнээс 203 нь эдгэрч дараа дараагийн шат руу шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 53 хүн эмчилгээ, хяналтанд байна. Өчигдөр Афганистан улсаас ирсэн зэвсэгт хүчний 62 дайчид ирсэн. Өнөөдөр шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн. Тэдний хоёрыг ХӨСҮТ-д, нэгийг нь Цэргийн төв эмнэлэгт, үлдсэн 59 дайчдыг Багабаян амралтын газар байрлуулсан. Эмчилгээ, шинжилгээний ажил үргэлжилж байна" гэж мэдээллээ.