Амиа алдсан хүүхдүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхээ амлажээ

Амиа алдсан хүүхдүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхээ амлажээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 27 ны өдрийн орой гарсан.

Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмоос 10 гаруй хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд ирж, тогтоол усанд барилгын хөөсөнцөр хавтан тавьж, сэлж тоглож байгаад ийнхүү дөрвөн хүүхэд нь амиа алдсан юм.

Иймд коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд улс орон даяар хөл хорио тогтоосон энэ цаг үед хүүхдүүд яагаад олноороо ийнхүү явах болов гэдэг асуудал хөндөгдөж буй. Тэгвэл амиа алдсан хүүхдүүдийн ар гэрт өнөөдөр Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг даргын орлогч н.Батбаясгалан нарын албаны хүмүүс очиж, эмгэнэл илэрхийлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.