ВИДЕО: "MKOR TALK SHOW"-ны анхны дугаарын зочин хойморт М.Нандин-Эрдэнэ оролцлоо

ВИДЕО: "MKOR TALK SHOW"-ны анхны дугаарын зочин хойморт М.Нандин-Эрдэнэ оролцлоо

Солонгос дахь Монголчууддаа зориулан үйл ажиллагаа явуулахаар  шинээр нээгдэж буй мэдээ мэдээллийн MKOR.mn вэбсайт нь анхны интертэйнмэнт контент болох MKOR TALK SHOW та бүхэндээ танилцуулж байна.

MKOR TALK SHOW-ны онцлог нь Солонгос улсад ажиллаж амьдарч буй "МОНГОЛ БАХАРХАЛ"-уудыг цувралаар танилцуулахад оршино. Анхны дугаарын зочин хойморт Алтан гадаст одонт, ОУХМ, ROAD FC тамирчин М.Нандин-Эрдэнэ оролцсон нэвтрүүлгийг 2020.06.01-ний өдөр хүлээн авч үзээрэй. 

Цаашид манай хамт олон өдөр бүр Солонгос дахь Монголчууддаа зориулсан шинэ мэдээ мэдээлэл, зөвлөгөө, видео контентуудыг хүргэхээр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг дуулгахад таатай байна. Солонгос улсад ажиллаж, амьдарч, сурч хөдөлмөрлөж буй Монгол хүмүүн та бүхнийг Солонгос улс дахь Монголчуудын мэдээ мэдээллийн төв цэг болох MKOR.mn вэб хуудсаар өдөр бүр зочилж нэн хэрэгцээтэй мэдээлэл болон зөвлөгөө, видео контентуудийг хүлээн авахыг урьж байна.

Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Солонгос дахь Монголчуудын хөтөч-MKOR.mn