УИХ-ын гишүүн асан Д.Арвин өвчний улмаас таалал төгсчээ

УИХ-ын гишүүн асан Д.Арвин өвчний улмаас таалал төгсчээ

УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр Хэнтий аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргээс дөрвөн удаа УИХ-д сонгогдож байсан манай туршлагатай парламентын эмэгтэй гишүүдийн нэг байв.

Мөн тэрээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан юм. Д.Арвин нь 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой нэгэн байв.

Энэ тухай УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа өөрийн твиттер хуудастаа: