НЗДТГ: Эхний ээлжинд орж ирэх 224 автобус БНХАУ дахь үйлдвэрээсээ ачигдлаа

НЗДТГ: Эхний ээлжинд орж ирэх 224 автобус БНХАУ дахь үйлдвэрээсээ ачигдлаа

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг багасгах тухай хууль, дагалдах хуулиудын төслийг 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг  үүрэг болгосон. 

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өгснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлсэн билээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаас Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас 2023 оны 1 дүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирж буйг мэдэгдсэн. 

Тэгвэл эхний ээлжинд орж ирэх 224 автобус үйлдвэрээсээ ачигдсан талаар НЗДТГ-аас мэдээллээ.