Цас орсны улмаас хоёр өрхийн 100 гаруй бог, 10 өрхийн 72 үхэр хорогджээ

Цас орсны улмаас хоёр өрхийн 100 гаруй бог, 10 өрхийн 72 үхэр хорогджээ

Хоёр өрхийн 100 гаруй бог, 10 өрхийн 72 үхэр цасан шуурганд хорогдсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.  

Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 60 бог мал хорогдсон байна. Энэ тухай мэдээллийг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 16:20 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна  

Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогдсон тухай мэдээллийг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авчээ. 

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газар арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон байна. Энэ тухай мэдээллийг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авчээ. Тус сумын харьяат М-ийн 75 хонь, 9 ямаа цасан шуурганд хорогдсон тухай мэдээлэл ОБЕГ-т иржээ.