Сураггүй алга болсон малчин нүүр, хөл нь хөлдсөн байдалтай эсэн мэнд олджээ

Сураггүй алга болсон малчин нүүр, хөл нь хөлдсөн байдалтай эсэн мэнд олджээ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн Далангийн зүүн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Тус сумын харьяат малчин А нь арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын хэлтэст өгчээ. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 22:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, Таван худаг гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд яаралтай хүргэжээ.