ШУУРХАЙ: БНСУ-д барилгын засвар хийж байсан Монгол Улсын хоёр иргэн нурангад дарагдаж амиа алдсан гэж мэдээлжээ

2022-11-28 19:51

ГХЯ: БНСУ-д нурангид дарагдсан Монголын хоёр иргэнд болон ар гэрийнхэнд шаардлагатай туслалцаа үзүүлж байна

Өнөөдөр /2022.11.28/ орон нутгийн цагаар 15:23 цагийн орчимд БНСУ-ын Кёнсан мужийн Сонжү хотын Бёкжин дүүрэгт барилга дээр ажиллаж байсан Монгол Улсын хоёр иргэн нурангад дарагдсан талаар бид мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу.

Тодруулбал, Солонгосын news.imaeil мэдээллийн сайтын мэдээлснээр, "Монгол улсын хоёр иргэн хүнд гэмтэл авч, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн" гэж мэдээлжээ. Учир нь тус ослын талаар БНСУ-ын хэвлэлүүд зөрүүтэй мэдээллийг нийтэлсээр байгаа юм.

Тэгвэл ослын талаар ГХЯ-ны мэдээллээр, “БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа бол нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна. Иргэд нас барсан гэдэг мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь Консулын газраас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байна” гэж мэдэгдлээ.

2022-11-28 17:55

ФОТО: БНСУ-д Монголын хоёр иргэн нурангид дарагдсан талаар Солонгосын хэвлэлүүд зөрүүтэй мэдээллийг нийтэлж эхлэв

Өнөөдөр /2022.11.28/ орон нутгийн цагаар 15:23 цагийн орчимд БНСУ-ын Кёнсанбүг мужийн Сонжү-Гүн, Бёкжин-мён хотод барилга дээр ажиллаж байсан Монгол Улсын хоёр иргэн нурангад дарагдаж амиа алдсан талаар БНСУ-ын kyongbuk сайт анх мэдээлсэн. 

Тэгвэл Солонгосын news.imaeil мэдээллийн сайтын мэдээлснээр, "Монгол улсын хоёр иргэн хүнд гэмтэл авч, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн" гэж мэдээлжээ. Ямартай ч тус ослын талаар БНСУ-ын хэвлэлүүд зөрүүтэй мэдээллийг нийтэлсээр байна. Харин тус ослын талаар манай улсын Гадаад харилцааны яам болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас албан ёсны мэдээллийг хийгээгүй байна. 

Хэргийн газрын фото: 

2022-11-28 17:07

ШУУРХАЙ: БНСУ-д барилгын засвар хийж байсан Монгол Улсын хоёр иргэн нурангад дарагдаж амиа алдсан гэж мэдээлжээ

Өнөөдөр /2022.11.28/ 15:23 цагийн орчимд БНСУ-ын Кёнсанбүг мужийн Сонжү-Гүн хотын Бёкжин-мён дүүрэгт засвар хийж байсан байшин нурж Монгол Улсын хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, тус улсын гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, “Байшингийн дотор талын засвар хийж байх үеэр цементэн блокон байшин нурсны улмаас Монгол Улсын иргэн 40 настай А, 20 настай Б нар дарагдаж амь насаа алдсан гэжээ. 

Хэрэг гарсан дуудлага мэдээллийн дагуу холбогдох албаны 40 орчим хүн 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Амь насаа алдсан нэг Монгол иргэн нь нуралтаас зугтааж байх явцад зүрх нь зогссон байдалтай олдож Дэгү хотын эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж. Бид тус хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: kyongbuk

Ослын газрын гэрэл зураг. 2022.11.28




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө