С.Эрдэнэ, "байгууллагад хохирол учирсан", Д.Мөнх-Эрдэнэ, "Эрх чөлөөнд халдсан" хэмээн Цагдаад гомдол гаргажээ

С.Эрдэнэ, "байгууллагад хохирол учирсан", Д.Мөнх-Эрдэнэ, "Эрх чөлөөнд халдсан" хэмээн Цагдаад гомдол гаргажээ

Өнгөрсөн шөнө /2022.11.27-28/ иргэн Д.Мөнх-Эрдэнэ болон АН-ын дарга С.Эрдэнэ нарын дунд багагүй зөрчил үүссэн нь олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Учир нь Д.Мөнх-Эрдэнэ “лайвтай зочин” гэх шууд дамжуулалт хийхээр С.Эрдэнэтэй уулзсан ч тэрбээр Д.Мөнх-Эрдэнийн гар утас зэрэг тоног төхөөрөмжид халдсан гэж тайлбарлаж буй.

Тэгвэл С.Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар дээрх асуудлаараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. Тодруулбал, С.Эрдэнэ гомдолдоо, “Өөрийн гар утсаа алдсан, байгууллагад хохирол учруулсан” гэж дурдсан бол, иргэн Д.Мөнх-Эрдэнэ, “Миний эрх чөлөөнд халдсан” хэмээн гомдолдоо дурдсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн С.Эрдэнийн өмгөөлөгчдийн зүгээс Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байр суурьтай байж болзошгүй байна.