ВИДЕО: "Аргентины эмнэлэгт нас барсан өвчтөнийг бүртгэж, өрөөнд нь хүргэж өгөн сүнстэй харилцсан" гэх мэдээлэл гарчээ

ВИДЕО: "Аргентины эмнэлэгт нас барсан өвчтөнийг бүртгэж, өрөөнд нь хүргэж өгөн сүнстэй харилцсан" гэх мэдээлэл гарчээ

Энэ арваннэгдүгээр сарын 11 /2022.11.11/ -ний өдөр Аргентин улсын нэгэн эмнэлгийн ажилтан хий үзэгдэл буюу "сүнс өвчтөн"-г угтан авч бүртгэл хийсэн бөгөөд түүнийг өрөөнд нь хүргэж өгсөн гэх бичлэгийг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа нь олон хүмүүсийг үнэхээр сүнс байдаг уу гэх таамгийг дэвшүүлэхэд хүргэжээ.

Тодруулбал, тус өдрийн өглөө Аргентины Буэнос-Айрес хотын нэгэн эмнэлгийн хамгаалалтын ажилтан автомат хаалга онгойх үед босож хэн нэгэнд хандан зааж, өвчтөн бүртгэдэг дэвтэр дээр ямар нэгэн зүйл тэмдэглэж дараа нь тэргэнцэр түрэн алхаж өрөөнд нь хүргэж өгч байгаа дүрс бичлэг үлджээ. Харин Аргентины орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, "тус хамгаалагч өмнөх өдөр эмнэлэгт нас барсан эмэгтэй"-н нэрийг бүртгэсэн байжээ. Гэсэн хэдий ч тус эмнэлгийн захирал уг явдлыг няцааж байгаа бөгөөд камерт үлдсэн үйл явдал болохоос өмнө автомат хаалга 28 удаа нээгдэж хаагдсан гэжээ. Мөн тус хачирхалтай үйл явдал олон улсын хэвлэлүүд онцолж байгаад харамсаж, хамгаалагчийн үйлдлийг тоглоом шоглоом байж магадгүй. Миний итгэдэггүй цорын ганц зүйл сүнс гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ARV tv, Dailymail

ВИДЕО: