ШУУРХАЙ: НҮБ-ын Хүний эрхийн шинжээчид Монгол Улсад ажиллаж, цагдаа, хорих анги зэрэг байгууллагуудад үнэлэлт, дүгнэлт өгнө гэжээ

ШУУРХАЙ: НҮБ-ын Хүний эрхийн шинжээчид Монгол Улсад ажиллаж, цагдаа, хорих анги зэрэг байгууллагуудад үнэлэлт, дүгнэлт өгнө гэжээ

НҮБ-ын Хүний эрхийн шинжээчид энэ сарын 3-14 /2022.10.03-14/ өдрүүдэд манай улсад ажиллаж, “Монгол Улс нь хууль бусаар иргэнийг саатуулж хүний эрх зөрчдөг эсэх”-ийг судалж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн итгэлд оруулахаар болсон гэж албан ёсны сайтдаа нийтэлжээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

НҮБ-ын албан ёсны мэдээлэлд, “2022 оны 10 дугаар сарын 3-14-ний өдрүүдэд НҮБ-ын Хүний эрхийн шинжээчид болох Э.Штайнерте, М.Жиллетт нарын гишүүдээс бүрдсэн төлөөлөгчид Улаанбаатар хот болон тус улсын бусад хэсэгт ажиллаж, “эрх чөлөөгөө хасуулах гэмт хэргийн нөхцөл байдал”-тай танилцана.

Мөн НҮБ-ын мэргэжилтнүүд хорих анги, цагдаагийн газар, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууллага зэрэгт очиж, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор мэдээлэл цуглуулах юм” гэжээ. 

Мөн тус мэдээлэлд, “Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орон нутгийн цагаар 12:00 цагаас Улаанбаатар хот дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт хэвлэлийн хурал хийж, ажиглалтын урьдчилсан тайланг танилцуулна. Хэвлэлийн бага хуралд оролцох хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд хатагтай Долгорын Соёлмаа ([email protected]) бүртгүүлнэ” гэжээ. 

Эх сурвалж: Ohchr.org