Монголын эрх баригчид ОХУ-ын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгоно гэж амласан талаар Оросын хэвлэл мэдээлжээ

Монголын эрх баригчид ОХУ-ын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгоно гэж амласан талаар Оросын хэвлэл мэдээлжээ

Монголын эрх баригчид ОХУ-ын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгоно гэж амласан талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, тус улсын svoboda сайтад мэдээлснээр, “Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Оросын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгохоо амлажээ. Тэрбээр хэлэхдээ, “Монголд 56 төрлийн оршин суух зөвшөөрөл байдаг. Тус улсад тодорхой хугацаагаар оршин суух хүсэлт гаргасан ОХУ-ын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгоно” гэсэн. Есдүгээр сарын 21-ны өдөр зарласан цэрэг дайчилгаатай холбоотой ОХУ-аас Монгол руу 6000 иргэн нэвтэрч, 750 гаруй хүн оршин суух хугацаагаа сунгаж, 1000 гаруй иргэн оршин суух зөвшөөрөл авах талаар зөвлөгөө авахыг хүссэн” гэжээ.