Хан-Уулын Номингийн уулзвараас Орхон их сургууль хүртэл зам хаана

Хан-Уулын Номингийн уулзвараас Орхон их сургууль хүртэл зам хаана

Хан-Уул дүүрэг, 19-р хороо Ээрмэлийн гудамжыг Туул гол гудамжтай холбох авто замын ажлын хүрээнд Номингийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны аравдугаар сарын 24-ний өдөр хүртэл хязгаарлан зам барилгын ажил хийж гүйцэтгэнэ. Иймд иргэд жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.