ВИДЕО: Муурын харшилтай гэртээ тэжээх боломжгүй, стрессээ тайлах хүмүүст зориулсан “CAT CAFE” Монголд нээгджээ

ВИДЕО: Муурын харшилтай гэртээ тэжээх боломжгүй, стрессээ тайлах хүмүүст зориулсан “CAT CAFE” Монголд нээгджээ

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад зүгээр нэг кофе уугаад суух биш муур нохой харж, тэднийг тэвэрч сууж болох "Cat Cafe", "Dog Cafe" бий болох болсон. Улмаар улс орон бүрийн нохой муурын кафенуудыг танилцуулахаар аялдаг жуулчид нэмэгдэж амьтанд хайртай хүмүүсийн стрессээ тайлах, хүүхдүүдийн цагаа өнгөрөөх өнөө үеийн тренд газар болсон гэхэд болно. Тэгвэл энэхүү газар Монгол Улсад анх удаагаа нээгдээд байгаа юм. Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа “Cat Cafe”-г онцоллоо.

ВИДЕО: 

Тус газарт “Cat Cafe” -д нийт найман үүлдрийн 25 муур байх бөгөөд тэднийг шилэн цонхны гаднаас харж болно. Мөн тусгай шилэн өрөөнд байрлах мууруудыг эрхүүлж болдог аж. Харин энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын кафенуудаас ялгаатай нь Монгол Улсад мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс мууртай газар идэх, уух зүйл байхыг зөвшөөрдөггүй учир муур эрхлүүлэх болон муурын эд хэрэгсэл худалдаалах дэлгүүр болгон үйл ажиллагаагаа явуулж буй юм. Мөн үйлчлүүлэгчийнхээ эрүүл ахуйн байдлыг бүрэн хангаж ариутгал зөвлөмжүүдийг өгдөг аж. Ингээд Амазон амьтадын дэлгүүрийн ажилтан Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

Cat Cafe

-АМЬТАН ТЭЖЭЭХ БОЛОМЖГҮЙ МУУРЫН ХАРШИЛТАЙ, НОХОЙН ХАРШИЛТАЙ ХҮМҮҮС ИРДЭГ-

-“Cat Cafe” хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ. Яагаад нээх болов?

-Муур эрхлүүлэх кафе маань энэ оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Албан ёсоор монголдоо анх удаа муурын кафе гэх энэхүү газрыг нээсэн зорилтуудын нэг нь хүн болон амьтдын хоорондох зайг илүү ойртуулах, муур гэдэг амьтныг хүмүүст таниулах /жишээ нь хэдэн үүлдэр, ямар удамтай муур нь ямар ааштай байдаг вэ гэхчлэн/  сонирхогч бүлэг болон сонирхолгүй бүлгийн хүмүүст мэдлэг өгөх үүднээс ажиллаж эхэлж байгаа.

-Монголд тэжээвэр амьтадын тухай мэдлэг мэдээлэл хомс ялангуяа муурнд ихэнх хүмүүс дургүй ч гэдэг. Тэгэхээр ирж үйлчлүүлж буй хүмүүсийн хувьд ихэвчлэн ямар хүмүүс ирдэг вэ?

-Мэдээж манайд ирж байгаа хүмүүс угаасаа муурнд сонирхолтой хүмүүс байдаг. Муур үзэх гэж, муур эрхлүүлэх гэж эсвэл хүүхдүүддээ муур авч өгөхөөсөө өмнө мууртай байж чадах уу, үгүй юу гэдгийг нь үзэх гэж хүмүүс бас ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол орж үзээд муурыг яг иймэрхүү амьтан байдаг юм байна шүү гэдэг тодорхой хэмжээний ойлголт аваад явдаг. Амьтан тэжээх боломжгүй муурын харшилтай, нохойн харшилтай хүмүүс ирдэг. 

Cat Cafe

-ОЛОН УЛСААС ХОВОР ҮҮЛДРИЙН МУУРУУД ОРУУЛАН ХҮМҮҮЖҮҮЛЖ ХҮМҮҮСТ ТАНИЛЦУУЛДАГ-

-Яг одоо хүмүүс хүрч, эрхлүүлж болох мууруудын хувьд маажих, самардах  зэрэг араншин гаргадаг уу?

-Ёстой тийм зан байдаггүй. Манай муурууд ерөнхийдөө нэлээд сайн нийгэмшсэн хүмүүжилтэй болохоор ямар нэгэн байдлаар хазаж маажихгүй. Угаасаа ямар нэг амьтныг анхнаас нь буюу зулзага байхаас нь эхлээд зөв хүмүүжүүлбэл  ямар нэг асуудал үүсгэхгүй шүү дээ.

-Нэлээд ховор муурууд харагдаж байна. Тэдний үүлдэр, удмын хувьд?

-Тэгэлгүй яах вэ. Нэлээд ховор муур хэд хэд бий. Манайд байгаа муурууд ерөнхийдөө удмын бичигтэй ямар нэгэн байдлаар нохойтой адилхан өндөр удамтай гэх юм уу даа. Тиймэрхүү муурууд оруулж ирдэг. Өндөр өртөгтэй ховор муур байдаг. Манайд байгаа муурууд ойролцоогоор төгрөгөөр үнэлэх юм бол нэг саяас эхлээд 17,20 сая орчим үнэлгээтэй байгаа.

-Тэгэхээр зөвхөн үйлчлүүлэгчдээ үзүүлэх зорилгоор монголдоо оруулж ирсэн муурууд гэсэн үг үү.

-Тиймээ. Бид муураа зардаггүй. Ховор үүлдэр учир хүмүүст таниулах зорилгоор олон улсаас арай олон төрлийн ховор үүлдрийн муурууд оруулан ирж үйл ажиллагаагаа явуулдаг байгаа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Манай кафег зорьж ирсэн та бүхэнд баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө