ВИДЕО: Украин НАТО-ын гишүүн орон болох хүсэлт гаргажээ

ВИДЕО: Украин НАТО-ын гишүүн орон болох хүсэлт гаргажээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.09.30/ “Украиныг НАТО-д элсүүлэх” тухай хүсэлт гаргаж буйгаа мэдэгдэж, тус улсын Дээд Радын дарга Р.Стефанчук, Ерөнхий сайд Д.Шмихал нарын хамтаар өргөдөлд гарын үсэг зурсан байна. 

Тэрээр энэ үеэрээ, “Украин НАТО-д элсэх өргөдөлд гаргаж, шийдэмгий алхам хийж байна" гэж мэдэгджээ. 

Сонирхуулахад, ОХУ Украин руу цэрэг оруулсан нэг шалтгаанаа тус улсыг АНУ тэргүүтэй цэргийн эвсэл болох НАТО-д хэзээ ч элсүүлэхгүй байх гэж тайлбарлаж байв. Тэгвэл өнөөдөр ОХУ-ын бүрэлдэхүүнд Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн Украины дөрвөн мужийг нэгтгэх зарлигт В.Путины гарын үсэг зураад байна. 

Эх сурвалж: BBC