Украины дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх зарлигт В.Путин гарын үсэг зуржээ

Украины дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх зарлигт В.Путин гарын үсэг зуржээ

ОХУ-ын бүрэлдэхүүнд Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн Украины дөрвөн мужийг нэгтгэх зарлигт Оросын Ерөнхийлөгч В.Путины гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр /2022.09.30/ орон нутгийн цагаар 15:00 Кремльд болжээ. 

Тус баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Бүгд Найрамдах Донецк Ард Улсын дарга гэх Д.Пушилин, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын дарга гэх Л.Пасечник, Запорожье мужийн тэргүүн гэх Е.Балицкий, Херсон мужийн тэргүүн гэх В.Салдо нар оролцжээ. 

Сонирхуулахад, Оросын цэргийн хяналтад орсон Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах санал асуулга болж энэ сарын 27 /2022.09.27/-ны өдөр өндөрлөсөн. Энэ талаар ОХУ-ын хэвлэлд, “Дээрх мужийн иргэдийн 90 гаруй хувь нь Оростой нэгдэхийг дэмжсэн” гэж мэдээлсэн. 

Эх сурвалж: TASS