Изинис Эйрвэйз-т тавьсан 746,8 сая төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэх нь зөв гэж үзжээ

Изинис Эйрвэйз-т тавьсан 746,8 сая төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэх нь зөв гэж үзжээ

Татварын ерөнхий газраас Изинис Эйрвэйз компанийн 2014-2020 оны НӨАТ-ын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ. Ингээд 2021 оны 11 сард нөхөн ногдуулалтын актаар 6,455,197,286.22 төгрөгийн зөрчилд 746,855,631.74 төгрөгийн төлбөр оноосон байна.

Изинис Эйрвэйз компани нь ТЕГ-ын шалгалтын актаас 209,880,881.20 төгрөгийн зөрчилд ногдох нийт 14,238,474.09 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн бол 6,245,316,405.02 төгрөгийн зөрчилд ногдох нийт 732,617,157.54 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслан зөвлөлөөр хэлэлцүүлсэн боловч улсын байцаагчдын тавьсан акт зөв болох нь тогтоогдсон байна.

ТЕГ-ынхан тус компанид 638,770,114.60 төгрөгийн нөхөн татвар, 69,787,813.84 төгрөгийн торгууль, 38,297,703.30 төгрөгийн алданги, нийт 746,855,631.74 төгрөгийн төлбөр ногдуулсан юм.

Маргаан таслах комиссын хурал дээр “Изинис Эйрвэйз ХХК нь Англи улсын “S” компанитай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Boeing 737-700 моделийн “Агаарын хөлөг түрээслэх гэрээ”-г байгуулсан байна. Ингээд гэрээний дагуу 2019 онд 1,445,587.81 ам.доллар буюу 3,874,664,292.02 төгрөгийг, 2020 онд 200,000 ам.доллар буюу 549,722,000.00 төгрөгийг, нийт 4,424,386,292.02 төгрөгийг шилжүүлсэн дүнгээс НӨАТ суутган тайлагнаагүй байсан нь баримтаар нотлогдсон гэх асуудал яригджээ.