БНСУ-ын дээд зэрэглэлийн үхрийн махыг Монголд анх удаа экспортлохоор болжээ

БНСУ-ын дээд зэрэглэлийн үхрийн махыг Монголд анх удаа экспортлохоор болжээ

БНСУ-ын брэнд болох “Hoengseong Hanwoo” нь Монгол руу үхрийн мах экспортлохоор болсон тухай тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Хоенсон мал аж ахуйн хоршоо өчигдөр /2022.09.29/ Солонгосын үхрийн махыг Монгол руу экспортлохоор болсон ёслолын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тус компани нь LS Trading-тэй Монголын экспортыг сэргээх орон нутгийн стратеги гэх мэт олон төрлийн хамтарсан маркетингийг дэмжихээр төлөвлөж байгаа аж.

Эхний ээлжид 100 кг үхрийн махыг Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шууд нислэгээр илгээсэн бөгөөд ирэх гурван жилд Монгол руу 30 тонныг экспортлохоор төлөвлөж байна гэжээ.

Тус мал аж ахуйн хоршоо 2016 оноос эхлэн Хонгконг, Макао, Камбож руу Солонгос үхрийн мах экспортолж, Хонгконгт Японы үхрийн махны чиглэлийн статусыг давж, гадаад зах зээлд нэр хүндтэй болж байгаа байгууллага аж.

Эх сурвалж:Kwnews