БНСУ-ын алдарт жүжигчин Пак Мин Ён захиралтайгаа болзож байгаа гэх цуурхлын дараа салсан гэдгээ мэдэгджээ

БНСУ-ын алдарт жүжигчин Пак Мин Ён захиралтайгаа болзож байгаа гэх цуурхлын дараа салсан гэдгээ мэдэгджээ

БНСУ-ын жүжигчин Пак Мин Ён захиралтайгаа болзож байгааг Dispatch өчигдөр батлаад байсан билээ.

Тодруулбал, жүжигчин бүсгүйн харьяалагдаж буй "Hook" энтертайнмент нь түүний найз залуу гэх Кан Жон Хёнтой хамаарал бүхий компани байсан юм. Кан Жон Хён нь 1982 онд төрсөн, Vidente, Inbiogen, Bucket Studio, Bithumb Live зэрэг компаниуд болон Bithumb Holdings-ийн томоохон хувьцаа эзэмшигч төдийгүй Солонгосын хамгийн том дижитал худалдааны платформуудын нэг болох Bithumb-ийн захирал аж. Тэгвэл тус мэдээлэл гарсан даруйд жүжигчин бүсгүйг царай муутай залуутай болзож байна гэх шүүмжлэл ихээр дагуулаад байсан бол өнөөдөр "Hook" энтертайнментаас Пак Мин Ёнийг найз залуугаасаа салсан гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: ALLKpop