IPO гаргаж, нээлттэй компани болбол хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулна

IPO гаргаж, нээлттэй компани болбол хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулна

Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төслийг танилцуулахдаа ирэх онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй. Хөрөнгө оруулалт нь дутуу хийгдсэн 2.4 их наядын хөрөнгө байна. Тэр ажлуудаа дуусгана. Энэ бөөгнөрөлөө дуусгачихвал 2024, 2025 онд хөрөнгө оруулалт эрс багасна. Ирэх онд хийх хөрөнгө оруулалт гэвэл Хөшигийн хөндийн газар доорх бүтээн байгуулалт, дэд бүтэц татах ажил 68 тэрбумыг төсөвлөсөн" гэсэн юм. 

  • Түүнээс гадна уул, уурхайгаас бусад компаниуд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй компани болж буй тохиолдолд хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулна. 
  • Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж татварыг тэглэнэ,
  • Мэдээллийн технологийн компаниудын гадаад руу шилжүүлж буй гүйлгээний суутган татварыг таван хувиар бууруулна,
  • Гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсныг таван жил болгож нэмэгдүүлнэ,
  • Шинэ автобусыг импортын гаалийн татвар, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө,
  • Шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлнэ. 0-10 сая хүртэл орлоготой иргэд хуучнаараа буюу 10 хувийн татвараа төлнө. Үүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулна. Тухайлбал, 11 сая төгрөгийн орлоготой бол 10 саяд нь 10 хувийн татвар, илүү нэг саяд нь 15 хувийн татвар ногдуулна,