Украины дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэх санал асуулга дууссан бөгөөд В.Путин энэ талаар зарлаж магадгүй гэжээ

Украины дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэх санал асуулга дууссан бөгөөд В.Путин энэ талаар зарлаж магадгүй гэжээ

Оросын цэргийн хяналтад орсон Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн Украины дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах санал асуулга болж өндөрлөсөн талаар мэдээлжээ. 

Тодруулбал, Оросын хэвлэлд мэдэгдсэнээр, “ОХУ-д нэгдэхийг дэмжсэн саналын үзүүлэлт Донецкт 99.23 хувь, Луганскт 98.42 хувь, Запорожьед 93.11 хувь, Херсонд 87.05 хувь” гэжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх баасан гараг /2022.09.30/-т болох Оросын парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэхийг зарлаж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: BBC